2007-03-26
Эд зүйлст тулгуурласан хэв маяг
 
     Зарим үед бид ертөнцийг өмч хөрөнгийн ба “эд зүйл”-ийн линзээр хардаг. Бид “Хэн хамгийн их эд баялагтай үхэж буй нь хождог” гэж сургадаг материаллаг ертөнцөд амьдарч байна. Бидэнд аз жаргал, баяр баяслыг авчрах мэт санагддаг хамгийн хурдан машин, чамин дэгжин хувцас, гоёмсог том бөгөөд хамгийн сүүлийн үеийн хөгжим гэх мэтчилэн бусад олон эд зүйлс нь бидэнд байх ёстой гэж боддог.
   Эд хөрөнгө заримдаа цол хэргэм болон үүрэг ролийн нэгэн хэлбэр болдог. Жишээ нь, хамгийн сайн хөгжөөн дэмжигч, оюутны зөвлөлийн гишүүн, хамгийн үнэ цэнэтэй тоглогч г.м.

    Иймээс бид эд зүйлсдээ сэтгэл хангалуун явах нь буруу биш юм. Харин бид амьдралаа аливаа зүйлсийн төв болгож болохгүй. Яагаад гэвэл эдгээр зүйлс нь үүрд үнэ цэнээ хадгалаж чаддаггүй. Бидний итгэл аливаа зүйлийн гадаад төрхнөөс бус дотоод мөн чанараас, бидэнд хэдий хэмжээний эд зүйлс байгаагаас бус бидний зүрх сэтгэлийн гүнээс гарах хэрэгтэй. Энэ бүхний эцэст, хэн хамгийн их эд баялагтай үхэж байна... Тэр үхэх л болно.

    Би амьдралдаа урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй гоё дэгжин, үнэтэй хувцас өмсдөг нэгэн эмэгтэйг таньдаг байсан юм. Тэр хааяа л нэг өмссөн хувцасаа дахин өмсдөг байв. Би түүнтэй арай дотно болсныхоо дараа нэгэн зүйлийг анзаарсан минь, тэр хэн нэгэнтэй ярилцаж байх үедээ тухайн хүнийхээ хувцасыг доороос нь дээш нь яг л “Цахилгаан шат” мэт сонжин хардаг. Ингэж сонжин харахдаа цаад хүн нь өөр шиг нь сайхан хувцаслаагүйд түүний сэтгэл амардаг байв. Түүний энэхүү эд зүйлст тулгуурласан хэв маяг нь миний урмыг хугалсан юм.

    Миний уншсан нэгэн сайхан ишлэлийг би танд сонирхуулъя. “Хэрэв надад байгаа зүйлс намайг илэрхийлдэг бол, Надад байгаа зүйлс үгүй болбол Би хэн бэ?”

 

7 Зуршил номоос..

Бичсэн: 7zurshil | цаг: 15:49 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


?? надад байгаа зүйлс надад байхгүй бол би хэн юм бол? бүгд намайг би-ээр хардаг.. гэтэл би бол...
Бичсэн: xvv цаг: 06:26, 2008-01-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax