7zurshil-н танилцуулга


[ холбогдоогүй ]
Нэр: - зохиогч, ШОНН КОВИ Өсвөр Насныхны Дээдэлж Мөрдөх 7 Зуршил
Байрлал: ULAANBAATAR

Миний тухай:
Бид 2 жил шахуу хичээлийнхээ хажуугаар энэ номыг орчуулсан юм л даа. Англи хэлийг Монголдоо сурцгаасан, бас ном орчуулах хэмжээний тийм хангалттай олон жил үзээгүй байсан болхоор тэгж удсан биз. Гэхдээ ямар ч байсан орчуулж дууссан төдийгүй одоо Монголд номын дэлгүүрүүдээр зарагдаж байгаа. Бас ч гүй гайгүй зарагдаж байгаа шүү. Бүр Интэр номын их дэлгүүрийн Бэстсэллэр номын жагсаалтад багтаад амжисан. ....... Учир нь бид бас чамгүй их хөдөлмөр гаргасан л даа. Монголынхоо хvvхэд залуусыг болж өгвөл бүгд уншчихаасай гэсэндээ, зүгээр л хууль бусаар /зохиогчийн эрх авалгvйгээр/ цагаан цаасан дээр хэвлэчихье гэж бодсонгvй. Эх ном нь өөрөө их үзэмжтэй, хүний анхаарлыг татдаг болхоор яг тиймээр нь хэвлэж гаргахын тулд Америкт байдаг компаньтай нь хүртэл хөөцөлдөж байж гэрээ энэ тэр байгуулж зохиогчийн эрхийг нь авсан. г.м. ......... Хамгийн гол нь бид Монголынхоо үетэнгийнхэнийгээ ямар ч зорилгогүй, үр дүнгүй амьдарч байгааг (бүгд биш байх л даа, гэхдээ дийлэнх нь) зүгээр хараад, санаа зовоод, зүгээр суугаад байхыг хүсээгүй юм. Энэ номыг бүгд уншаад маргааш нь монгол нэг л сайхан хүмүүсээр дүүрэн сайхан орон болчихгүй л дээ. Гэхдээ ямар ч гэсэн бид хэдийг лав энэ номыг ямар ч цалин харамжгүйгээр орчуулж найзуудаа, үеийн залуусаа өөрчлөе гэсэн бодолтой болгож, хамгийн чухал нь тэр бодлоо хэрэгжvvлэхэд нөлөөлсөн л юм. ....Энэ ном Монголын хөгжилд том хөрөнгө оруулалт болно гэх нь хайшаа юм, харин Монголын нэг ч гэсэн залуугийн хувийн хөгжилд нь тус болж, амжилттай, үр бүтээлтэй амьдрахад нь туслах байх гэж найдаж байна. ..... гагцхүү та уншиж үзээд ойлгож ухаарснаа өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал шүү.

Бичсэн нийтлэлүүд: 11 Нийтлэл
Бичсэн сэтгэгдлүүд: 3 сэтгэгдэл
Бүртгүүлсэн: 2006-10-23

7zurshil-н блогууд:

САЙН ЗУРШИЛУУД