“Манлайлах Урлаг төв” анх хэдэн хүний санаачлагаар хэдэн онд байгуулагдсан вэ? 2006 онд "Өсвөр насныхны дээдэлж мөрдөх 7 зуршил" номыг орчуулагч 6 залуугийн санаачлагаар байгуулагдсан юм. Энэхүү номыг зохиолч Шонн Кови аавынхаа "Үр бүтээлтэй хүний 7 хэвшил" номын ерөнхий санааг өсвөр үеийн залууст тохирох үг хэллэг, жишээ түүх, зураг болон гайхалтай ишлэлүүдээр баяжуулан бичсэн нь дэлхий дахины өсвөр насныхны үнэт туслагч ном болсон бөгөөд өнөөг хүртэл дэлхийн 20 гаруй хэлнээ орчуулагдаж 4 сая гаруй борлогдсон ном юм. Монгол хэл дээрх анхны хэвлэл нь 2006 онд өсвөр насныхан, о...