2007-3-19
үзэл бодлын хязгаарлагдмал байдлаас зайлсхий !!
Хэв маяг гэж юу вэ?
 
... Нэгд, ямар ч зүйл байгаагаараа л байх ёстой. Хоёрт, Хэдийгээр эдгээрийг хэлсэн хүмүүс түүнийгээ үнэн гэж баталдаг ч үнэн хэрэгтээ энэ нь ташаа ойлголтууд байдаг.
       Өөрөөр хэлбэл ойлголт бол хэв маяг. Таны ямарваа нэгэн зүйлийг хэрхэн тусгаж авч байгаа, үзэл бодол, сүсэг бишрэл зэрэг нь таны хэв маяг болдог. Хэрэв та ганц л зүйлд туйлширч, түүнийгээ өөрийн баримтлал болговол энэ нь таны үзэл бодлыг хязгаарлагдмал байдалд хүргэдгийг анзаарсан байх. Тухайлбал та өөрийгөө хэзээ ч коллежид орж чадахгүй гэж боддог бол Птолемэйгийн ”дэлхий бол ертөнцийн төв” гэж баталсан нь буруу байсныг санахад илүүдэхгүй биз ээ.
        Хэрэв “Би хойд эцэгтэйгээ хэзээ ч таарахгүй” гэж боддог охины энэ бодол нь түүний хэв маяг бол тэр охин хойд эцэгтээ дасах болов уу? Үгүй л байх, учир нь охины энэ баримтлал түүнийг хязгаарлаж байна.
        Хэв маяг бол яг л нүдний шилтэй адил. Таны амьдралыг үзэх үзэл болоод өөрийн хэв маяг чинь буруу бол энэ нь өөртөө тохироогүй нүдний шил зүүсэнтэй адил юм. Ингэснээр та бүх зүйлийг байгаагаар нь харж чадахгүй. Хэрвээ та өөрийгөө сонсгол муутай гэж боддог бол та цаашид өөрийгөө дүлий гэж өөхшүүлсээр л байна. Хэрвээ та эгчийгээ дүлий гэж боддог бол та эгчийгээ дүлий байлгах шалтаг хайна. Улмаар эгч чинь таны хувьд дүлий хэвээрээ л үлдэнэ.

Түүнчлэн та өөрийгөө ухаантай гэж бодвол таны хийж буй үйлдэл бүр гарцаагүй зөв мэт санагдана.
       Нэгэн удаа Кристи гэгч охин хараагаа шалгуулахаар өөрийн эмчид очоод түүний хараа өөрийнх нь бодож байснаас ч илүү муу байсныг мэджээ. Ингээд тэр шинэ линз зүүснийхээ дараа өмнөхөөсөө илүү сайн харж байгаадаа гайхширав. Шилээ зүүсний дараа түүнд уулс болон модод урьд өмнө нь харагдаж байгаагүйгээр илүү тод, сайхан харагджээ. “Би байгалийн сайхныг ингэж сайн харахаасаа өмнө өөрийн нүдээ хичнээн муу байсныг мэддэггүй байжээ” гэж тэр хэлэв. Бид өөрсдийн дутагдалтай хэв маягийг өөрчлөхөөс нааш хичнээн их зүйл алддагаа мэддэггүй.
            Бидэнд өөрсдөдөө,бусдад болон амьдрал хандах хэв маягууд бий. Одоо эдгээрийг тус бүрд нь авч үзье.....

 

7 Зуршил номоос..

Бичсэн: 7zurshil | цаг: 10:10 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant