2007-4-21
Дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг

 

      Палестинд “Галилейн”, “Сөнөсөн” хэмээх хоёр тэнгис байдаг. Галилейн тэнгис нь маш цэнгэг устай, олон төрлийн загастай билээ. Мөн эрэг дээрх олон төрлийн өвс ургамал энэхүү тэнгисийг чимдэг бөгөөд энэ тэнгис ч тэдгээр ургамал, моддыг тэжээдэг.

      ...Иордан гол энэхүү тэнгисд цутгадаг юм. Энэхүү голын эрэг хавиар нь олон хүмүүс аж төрж, мөн ан амьтад, араатан жигүүртэн ч олноороо амьдардаг  үнэхээр сайхан газар билээ. Иордан гол энэхүү үзэсгэлэнт тэнгисийг дайран өнгөрч  Сөнөсөн тэнгист цутгадаг юм.

       Гэвч Сөнөсөн тэнгист Галилейн тэнгистэй адил үсрэн цовхчих загас, салхинд хийсэх навчис, шувуудын жиргээн, хүүхдүүдийн инээд хөөр аль аль нь байхгүй. Энэ тэнгист хүн амьтан ирдэггүйн учир нь энд ямар ч амьдрал байдаггүй.

      Энэ зэргэлдээ хоёр тэнгисийг юу ийм их ялгаатай болгодог вэ?

Иордан гол аль алинд нь сайн ус цутгадаг, тэдгээр тэнгисийн байрлаж байгаа газар ч бас гол шалтгаан биш. 

      Хамгийн гол ялгаа бол эхний тэнгис Иордан голыг хүлээн аваад өөртөө байлгаад байдаггүй. Иордан голоос орж байгаа ус болон гарч байгаа ус нь тэнцүү хэмжээтэй байдаг.

      Харин нөгөө тэнгис нь орж ирсэн усыг хадгалаж өөр тийш гаргадаггүй юм. Эхний тэнгис өөрийн усыг байнга сэлбэдэг тул цэнгэг устай хэвээр оршин тогтнодог. Харин энэ тэнгис өөрөөсөө дусал ч ус гаргаж сэлбэдэггүй. Магадгүй үүнээс ч болж түүнийг Сөнөсөн тэнгис хэмээн нэрлэсэн болов уу.

      Энэ дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг. Палестинд хоёр өөр тэнгис байдаг билээ.

Бичсэн: 7zurshil | цаг: 05:50 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


sanaa niilye sanaa niilye
hehe, ali angilald ni oroh gej hicheeh ni oilgomjtoi baigaaz batting eyelashes
Бичсэн: Gegeen Pty Ltd цаг: 08:44, 2008-9-8 | Холбоос | |


урьд ингэж тогтож уншиж байгаагүй юм байна... энэ номыг олж авнаа...
Бичсэн: xvv цаг: 06:19, 2008-1-20 | Холбоос | |


hooh ene nom bas mgl deer orchulagdad garchihsan yumu? angli der n unshsan ih dajgui nom sanagdsan shu, bas '7habits of highly effective people' n dajgu shu
Бичсэн: Hani цаг: 06:36, 2008-1-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant