2007-4-9
Бага ч гэсэн эелдэг бай

             

      “Хэрэв та  сэтгэлээр унасан бол хэн нэгний төлөө ямар нэгэн сайн зүйл хийх нь хамгийн  зөв арга юм.” гэж нэгэн сэтгэл зүйчийн хэлснийг би санаж байна. Яагаад? Яагаад гэвэл энэ нь таны гуниг гутралыг дотогш нь бус гадагш нь гаргаж, өөр зүйлд анхаарлыг тань хандуулдаг. Та хэн нэгэнд тусалснаар танд ямар ч гуниглах цаг зав гарахгүй. Бусдад тусалсны ачаар танд маш их гайхалтай мэдрэмж төрөх болно.

 

      Би нэгэн удаа нислэгээ хүлээгээд нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимд сууж байлаа. Миний сэтгэл маш их хөдөлж байсан. Яагаад гэвэл би 1-р зэрэглэлийн тасалбар авсан байсан юм. 1-р зэрэглэлийн суудал нь том, хоол нь аятайхан, үйлчлэгчид нь эелдэг. Онгоцны хамгийн сайхан суудал болох 1А минийх байв. Онгоцонд суухын өмнө би хэдэн цүнх гартаа барьсан, бас дээр нь хүүхэд тэвэрсэн нэгэн эмэгтэйг харлаа. Би тэр үед хэрхэн эелдэг байх тухай бичсэн нэг номыг дөнгөж уншиж дуусчхаад байж байтал гэнэт миний толгойд тэр эмэгтэйд тусалж, түүнд тасалбараа өгөх санаа орж ирлээ. Гэхдээ миний суудал үнэхээр сайхан суудал байсан болохоор энэ бодолтойгоо эвлэрэхийг хүссэнгүй. Гэсэн ч би төдөлгүй түүн дээр очлоо.

      “Өршөөгөөрэй, надад байгаа 1-р зэрэглэлийн тасалбарыг надаас илүү та ашигласан нь дээр юм шиг санагдлаа. Хүүхэдтэй нисэхэд ямар хэцүү байдгийг би мэднэ. Тиймээс намайг энэ тасалбараа солихыг минь зөвшөөрнө үү?” гэхэд тэрээр надад үнэхээр их талархаж, бид тасалбараа солилцлоо.

      Би онгоцондоо ороод, түүнийг 1А суудалд суухыг нь харахад надад маш сайхан мэдрэмж төрсөн. Миний сольж авсан 24В суудал тийм ч муугүй санагдлаа. Нислэгийн үед сониуч зан минь хөдлөж, түүний яаж явж байгааг харахаар 1-р хэсэг рүү очлоо. Тэд маш тухтай унтаж байхыг нь хараад би үнэхээр агуу, гайхалтай мэдрэмжийг мэдэрсэн юм. Тэгээд би ахин ийм зүйлийг хийж байхаа өөртөө амлалаа.  

Бичсэн: 7zurshil | цаг: 06:55 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


íýýðýý òèéì áàéíà ø¿¿
íàäàä ÷ áàñ áóñ óäàà èéò ç¿éë òîõèîëäîæ áàéñàí þì áàéíà, íýã èõ ñ¿ðòýé áèø ÷ ãóäàìæèíä íýã ìºí㺠ãóéñàí õ¿íòýé òààðààä áàéãàà ìºí㺺 ºã÷ áàéëàà. òýãýýä òýð õ¿íòýé á¿ð óäààí õàìò ñóóæ áàéãààä: òà ÿàãààä èéì áàéãààí, ýíý ìºí㺺ð òà ÿàõ óó? õýä¿¿ëýý ÿàæ àìüäàðäàã óó? ãýýë ÿðüæ áàéñíàà ñàíàæ áàéíà, àñóóäëûã íü øèéäýæ ÷àäààã¿é ÷ ÿðèõàä ãî¸ áàéñàí,
Бичсэн: Oyunaa (зочин) цаг: 10:47, 2010-3-3 | Холбоос | |


wow
Бичсэн: Зочин цаг: 04:47, 2009-12-23 | Холбоос | |


ийм зүйлийг сонсоход ч гэсэн цэнэглэгдэх юм даа.. big hug
Бичсэн: xvv цаг: 06:21, 2008-1-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant