2007-4-3
дэлхий ертөнцийг өөрчлөе гэвэл...

Би бага балчир, хүсэл мөрөөдөлд минь

хязгаар үгүй байхдаа,

дэлхий ертөнцийг өөрчлөхийг хүсдэг байлаа.

 

Би өсөж том болох тусам ухаан сууж,

дэлхий ертөнц өөрчлөгдөхгүй болохыг ухаарлаа.

 

Ингээд би өөрийн хүсэл мөрөөдлөө

 багасган зөвхөн улс орноо өөрчилөхыг хүссэн боловч

 энэ нь ч мөн бүтэшгүй болохыг ойлгов.

 

Би нас ахин,

 эцсийн ганц зорилго болох 

өөрийн гэр бүлийнхнийгээ өөрчлөхийг

хичээсэн боловч хэнийг нь ч өөрчилж чадсангүй.

 

Харин одоо, орондоо үхлээ хүлээгээд

энэ бүх өөрчлөлтийг

зөвхөн өөрөөсөө эхэлсэн бол би

 гэр бүлээ, дараа нь эх орноо

өөрчлөх байснаа ойлголоо.

Хэн мэдэхэв, би дэлхий ертөнцийг

өөрчлөх ч байсан юм билүү

Бичсэн: 7zurshil | цаг: 10:27 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


good
Бичсэн: Зочин цаг: 07:21, 2010-6-3 | Холбоос | |


Магадгүй би бурууг өөрөөсөө хайх хэрэгтэй байх... Бүтэлгүй зүйлийн хойноос хөөцөлдөхөө болих хэрэгтэй юм болов уу... doh
Бичсэн: xvv цаг: 06:23, 2008-1-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant