2010-4-29
Оюуны цангаагаа тайлцгаая
7 Зуршил номоос..

“Манлайлах Урлаг төв” анх хэдэн хүний санаачлагаар хэдэн онд байгуулагдсан вэ? 2006 онд "Өсвөр насныхны дээдэлж мөрдөх 7 зуршил" номыг орчуулагч 6 залуугийн санаачлагаар байгуулагдсан юм. Энэхүү номыг зохиолч Шонн Кови аавынхаа "Үр бүтээлтэй хүний 7 хэвшил" номын ерөнхий санааг өсвөр үеийн залууст тохирох үг хэллэг, жишээ түүх, зураг болон гайхалтай ишлэлүүдээр баяжуулан бичсэн нь дэлхий дахины өсвөр насныхны үнэт туслагч ном болсон бөгөөд өнөөг хүртэл дэлхийн 20 гаруй хэлнээ орчуулагдаж 4 сая гаруй борлогдсон ном юм. Монгол хэл дээрх анхны хэвлэл нь 2006 онд өсвөр насныхан, оюутан залуусын гар дээр очиж байсан бөгөөд нэмж сайжруулсан 2 дах хэвлэл нь 2010 онд нээлтээ хийлээ. 

"Үр бүтээлтэй хүний 7 хэвшил" ном нь 1989 онд анх хэвлэгдсэн ба өнөөг хүртэл дэлхийн 38 орны хэлнээ орчуулагдан 15 гаруй сая хувь борлогдоод байна.Түүний номыг зөвхөн уншаад зогсохгүй олон байгууллага, хамт олон тусгайлан байгууллагынхаа дотоод сургалт болгон ашигладаг ба зохиолч ч өөрийн зөвлөгөөний төвөө байгуулан амжилттайгаар номоо дэлхий дахинд түгээсээр байна. Монгол хэлнээ албан ёсоор 2010 онд "Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил" нэртэйгээр хэвлэгдээд байна.

Бид дээрх 2 номоо албан ёсны эрхтэйгээр буюу Fгаnklin Соvеу компанийн зөвшөөрлөөр олны хүртээл болгож байгаа ба Монголын өсвөр үе, оюутан залуус, ажил эрхлэгч, бизнесийн үйл ажиллагаа явуулагч хэнд ч зайлшгүй хэрэгтэй үнэт туслагч нь байж чадах ном гэдгийг батлахын хамт энэхүү ном танай байгууллагын ажилчид, оюутан сурагчид улмаар үр хүүхэд, найз нөхөд, хайртай хүмүүстээ заавал хүргээсэй гэж хүсч байна.  

1.  Товч агуулга

Өсвөр насныхны дээдэлж мөрдөх 7 зуршил Хүн бүр өсвөр насыг тойрч биш туулж гардаг гэдгийг өгүүлэх боловч зүгээр нэг туулж өнгөрөх биш тэд өдөр бүр ямар зуршил өөхшүүлж, ямар дадлыг хуримтлуулж байгаагаараа ирээдүйгээ бүтээж байгааг нь уншигч хэнбугайд ч ойлгомжтой энгийн үгээр бичжээ.
Өөрөөр хэлбэл: хүний амьдралын үнэ цэнийг өсвөр нас хэрхэн тодорхойлдгийг маш тодорхой бодит амьдралаас урган гарсан жишээ түүхүүд дээр тулгуурлан бичсэн ба сонирхолтой зураг, ишлэлүүдээр баяжуулж өгсөн нь хэдэн удаа уншсан ч уйдамгүй, унших бүрдээ шинийг ойлгох гайхамшигтай бүтээл болгож өгчээ.

Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил Өөрийн бодит амьдралаас тулгуурлан гарсан жишээ түүхүүдээр баяжуулан бүх насныханд буюу ялангуяа ажил эрхлэгч, удирдагч, шинийг санаачлагч мөн өөрийгөө өөрчлөхийг хүсэн тэмүүлэгч хэн бүхэнд тохирсон бүтээл болгож чаджээ. Учир нь зарчим бол хэн нэгний арга барилаар таныг амжилтанд хүргэх бус зөвхөн танд л тохирох тэр зуршил, дадлаа өдөр тутамдаа хэрхэн хуримтлуулж улмаар үр бүтээлтэй хүн болохыг зааж өгсөн бүтээл гэж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөнөөс нь бэлхнээ харж болно.

2. Зохиолчийн тухай

Стефен Кови нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгдсэн манлайлагч, гэр бүлийн эксперт, багш, байгууллагын зөвлөх, манлайллыг зааж сургахын төлөө амьдралаа зориулсан зохиолч юм.

  • Доктор Кови нь дэлхий нийтэд ихэд талархагдсан хэд хэдэн ном, үүнд 20-р зууны хамгийн нөлөө бүхий бизнесийн зохиолууд дотроо 1-рт, менежментийн нөлөө бүхий 10 номны нэг хэмээн дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн "Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил" номыг зохиосон юм.
  • Тэрээр 9 хүүхдийн эцэг, 43 ач зээгийн өвөө бөгөөд Time сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 25 хүний нэгээр шалгарч, дэлхийд алдартай 7-н их сургуулийн хүндэт докторын цолыг хүртсэн байна.
  • Дэлхийн зах зээлд бат бэх сууриа эзэлсэн олон арван компани, бизнеийн удирдагчид Стефен Ковигийн "Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил" номыг байгууллагынхаа үйл ажиллагааны тогтолцоо болон гүн ухааны хөгжилд гол үүргийг гүйцэтгэсэн хэмээн үздэг ажээ.

Шонн Кови нь Стефен Ковигийн хүү бөгөөд одоо Fгаnklin Соvеу компанийн худалдаа хариуцсан дэд ерөнхийлөгч ба амьдралын ухаанд мэргэшсэн дэлхийн тэргүүлэх хүмүүсийн нэг юм. Тэрээр Харвардын их сургуулийн бизнесийн удирдлагын магистрийн зэрэгтэй төгссөн юм.

Монгол хэвлэлд зориулсан зохиолчийн үгээс

  • "Амьдралын тань өдөр тутмын луужин болон таны ширээнд байрлах энэхүү ном маань хоёр дах удаагаа хэвлэгдэж байгаад их баяртай байна. Номыг орчуулсан залуусын өнгөрсөн хугацааны тууштай байдал, бүрэн зориулалтыг мэдэх хүнийх хувьд тодорхой хэлж чадах зүйл маань:  англи  хувилбар дээр илэрхийлсэн санааг маань яг тэр хэвээр нь Монгол хэлнээ унших хэнбугай ч энэ номоос авч чадна." ...

3. Монгол хүмүүсийн номын талаарх сэтгэгдэл

"Өсвөр насныхны дээдэлж мөрдөх 7 зуршил "Яаж хурдан баяжих вэ? яавал хялбар аргаар нэрд гарах вэ? Яаж бусдаас өрсөж ямар нэгэн ашиг олз олох вэ? Гэсэн номуудыг хүмүүс их авдаг. Харамсалтай нь нэг хүний баяжсан аргаар өөр бусад яваад амжилт олох магадлал бараг үгүй шүү дээ. Тиймээс зөвлөмжийн ном уншъя гэвэл яаж өөрийгөө төгөлдөржүүлэх, дотоод ертөнцөө хэрхэн саруулсгах  вэ? гэдгээ илүү бодвол хэн хэнд маань чухал. Өсвөр насныхны ширээн дээр ийм ном тавьж буйд нь харин дүү Сайнбаяр болоод түүний нөхдөд талархмаар байна.              Гүн овогт Г. Аюурзана Зохиолч, яруу найрагч Зохиолч

Стив Шиндлер нэгэн номондоо: Хүнд амьдралыг нь үндсээр нь өөрчилж чадах ном доод тал нь нэг байдаг гэж бичсэн байдаг. Миний бодлоор 7 зуршил ном таных хувьд тэр ном болж чадна гэдгийг хэлье. Энэ ном бидэнд огт мэдэхгүй далд ертөнцийг таниулахгүй ч өдөр бүр бидний дунд байдаг мэддэг мөртлөө мэддэггүй зүйлсийн талаар ойлгуулах болно. Та зүгээр л уншаад үз.     А. Мөнхнаран МУТ-ийн гишүүн, БНХАУ-ын Тианжин хотын СЭЗДС-ийн 2-р дамжааны оюутан

Ээж аав чинь чамд энэ номонд байгаа зүйлсийг өдөр бүр хэлж байдаг. Харин чи энэ номоос тэд яг юун тухай яриад байгааг ойлгох болно. Одоо чамд хэрэгжүүлэх л үлдлээ.
                                                 С. Энх-Эрдэнэ АНУ-с

Нийгмийн олон талт харилцаанд хэрхэн биеэ авч явах, суралцах, хүмүүжих, боловсрон гэгээрэх хамгийн нандин, ойр дөхөм аргуудын цуглуулга болсон энэ ном Монголын маань хүүхэд залуусын ширээний ном болно гэдэгт эргэлзэхгүй байна. Цоодолын Хулан яруу найрагч, зохиолч

Миний бодлоор энэ номоос таны олж авах зүйлийг ямар ч сургууль, ямар ч багш яаж ч зааж сургах боломжгүй мэт санагддаг. Учир нь гагцхүү сургууль танд туслахын тулд л байдаг бол "7 зуршил" таныг өөрөө өөртөө туслахад л хэрэг болох чухал зэвсэг. Ц.Даваажаргал, Моханик хамтлагийн дуучин СЭЗДС-ийн Мэдээллийн системийн менежментийн төгсөх ангийн оюутан

“Үр бутээлтэй хүмүүсийн 7 хэвшил” Монголын эзэнт гүрний мөхлөөс ардчилсан Монгол улс урд хожид байгаагүй хөгжлийнхөө дээд оргил руу тэмүүлж явна. Тэр ч утгаараа 21-р зуун бидний шинэ үеийнхнээс өндөр хариуцлага, ёс суртахуун, өндөр бүтээмж шаардаж байна. Аливаа удирдагчийн амжилт нь хувийн зохион байгуулалтаас эхэлдэг. Тэгвэл Монгол залуу хүн бүрийн унших ёстой ном бол Стефен Ковигийн "Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил" ном мөн. Д.Сайнбаяр Гадаадад суугаа Монголчуудын "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын ТУЗ-ын дарга, NTV телевизийн бизнес төлөвлөлт, маркетинг хариуцсан захирал 

Үнэхээр мундаг ном. Учир нь гэр бүл, ажил амьдралынхаа тэнцвэрийг хэрхэн зөв зохицуулж амжилтанд хүрэх тухай миний урьд өмнө уншиж байсан номуудаас хамгийн системтэй бөгөөд ойлгомжтой ёстой лаг болсон нь энэ ном... Б. Энхболд Монголын хүний нөөцийн академийн захирал

Хүн амжилттай амьдрахад тийм олон зүйл мэдэх шаардлагагүй. Та энэ номыг уншаад хагасыг нь л амьдралдаа хэрэгжүүлж чадвал хоёр дахин илүү амжилтанд хүрнэ гэж би бүрэн итгэлтэй байна.  Л. Одсүрэн Камекс ХХК-ийн худалдаа эрхэлсэн захирал

Амжилтанд хүрэх алтан жор гэж байхгүй. Гэхдээ түүнд хамгийн дөхөх нь Стефен Ковигийн энэ номонд багтсан зөвлөмжүүд юм.  Б. Нандин-Эрдэнэ СЭЗДС-ийн багш, маркетер


Бичсэн: 7zurshil | цаг: 03:37 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant