2007-3-17
бэрхшээлд ялагдах уу, бэрхшээлийг ялах уу? ... яаж?

.....  Магадгүй зуршил танд энгийн л нэг зүйл мэт санагдаж байгаа байх тийм үү? Гэхдээ та тэдгээрийн ямар их хүчирхэг болохыг мэдэх болно. .....
 
харин эхлээд хэсэг залуусын өөрсдөд нь тохиолдсон бэрхшээлүүдээс хуваалцъя:
     
     “Амьдралд хийх зүйл олон байдаг ч хангалттай цаг хугацаа байдаггүй. Надад сургууль, гэрийн даалгавар, ажил, найз нөхөд, үдэшлэг, гэр бүл гээд амжуулах ажил маш их. Надад үнэхээр хэцүү байдаг, би яах вэ? Туслаач!”
 
      “Би өөртөө хэрхэн таалагдах вэ? Хаа ч явсан би өөрөөсөө ухаантай, царайлаг эсвэл илүү нэр хүндтэй нэгнийг олж хардаг бөгөөд “Хэрэв надад түүнийх шиг сайхан үс, гоё дэгжин хувцас, эелдэг сайхан зан чанар, найз залуу байсансан бол би ч жаргалтай байхсан“ гэж бодох юм.
 
    “Миний амьдрал ямар ч жолоодлогогүй мэт санагддаг.”
 
    “Миний гэр бүл бол миний зовлон. Хэрэв би тэднээс тусдаа амьдардагсан бол би өөрийнхөөрөө л амьдрах байсан. Тэд намайг үргэлж өөлж голдог бөгөөд би тэдний сэтгэлд нь нийцдэггүй юм шиг санагддаг.
 
     “Би өөрийн амьдрах замаар амьдрахгүй байгаагаа мэддэг. Би архи, хар тамхи, садар самуун гэх мэт бүхий л муу зүйлд татагдаж байна. Би найз нөхөдтэйгээ байх үедээ тэдний хийж байгаа зүйлийг хийхээс өөр аргагүй болдог.”
 
      “Би хоолны дэглэм барьж эхэлсэн. Энэ бол энэ жилийн миний 5 дахь оролдлого. Би үнэхээр өөрчлөгдөхийг хүсч байна. Гэвч би энэ бүгдийг хэрхэн зохицуулах аргаа олоогүй. Шинээр хоолны дэглэм барьж эхлэх бүрд л надад турна гэсэн итгэл найдвар дүүрэн байдаг. Гэвч энэ нь удаан үргэлжилдэггүй. Ингээд л би ахин сэтгэлээр унаж эхэлнэ.”
 
     “Би одоохондоо санаандаа хүртэл сайн сурч чадахгүй байгаа. Хэрэв би сайн дүн авч дүнгээ ахиулахгүй бол хэзээ ч коллежид орж чадахгүй.”
 
     “Би маш хувирамтгай бөгөөд сэтгэл санаагаар унахдаа амархан. Үүнийгээ давахын тулд юу хийхээ сайн мэддэггүй.”
 
    
Эдгээр асуудлууд амьдралд байдаг бодит бэрхшээлүүд юм. Харин та эдгээр бэрхшээлээс зугтаж чадахгүй. Би тэгэхийг ч зөвлөхгүй, харин үүний оронд танд тэдгээр бэрхшээлээ даван туулахад чинь туслах хэдэн арга замуудыг хэлж өгье. Энэ бол Өсвөр Насныхны дээдэлж мөрдөх 7 Зуршил буюу өөрөөр хэлбэл, аз жаргалтай, амжилт дүүрэн амьдарч буй дэлхийн олон олон залуусын мөрддөг 7 зан чанар юм.
           
            Зуршил 1: Идэвхтэй бай
                              Өөрийн амьдралдаа үүрэг хариуцлагатай ханд.
                
            Зуршил 2: Бодолдоо төгсгөлтэй эхэл 
                              Амьдралынхаа арга барил, хэтийн төлөвөө тодорхойл.
                
            Зуршил 3: Чухал ажлаа эхэнд тавь
                               Ажлаа эмхэлж хамгийн чухал зүйлээ эхэнд тавь.
                 
            Зуршил 4: Хожил-Хожил бод
                               Хүн-бүр-хожино гэсэн хандлагатай бай.
                 
            Зуршил 5: Эхлээд бусдыг ойлгохыг эрмэлз,
                               Дараа нь өөрийгөө ойлгуул
                               Бусдыг сэтгэлээсээ сонс.
 
            Зуршил 6: Синержайз
                              Илүү амжилтанд хүрэхийн тулд хамтдаа ажилла.
 
            Зуршил 7: Хөрөөгөө хурцал
                              Өөрийгөө байнга шинэчил.
 
 
     Эдгээр зуршлууд нь хоорондоо уялдаа холбоотой юм. Зуршил 1, 2, 3 нь дотоод үзэл бодлоо шинэчлэх буюу бид үүнийг “Хувийн Ялалт” гэж ойлгож болно. Зуршил 4, 5, 6 нь хамт олны харилцаа холбоог сайжруулах буюу бид үүнийг “Нийтийн Ялалт” гэж нэрлэе. Та багийнхаа сайн тоглогч болохын тулд өөрийнхөө хувийн тоглох чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Тийм учираас “Хувийн Ялалт”-ыг “Нийтийн Ялалт”-ын өмнө тавьж байгаа юм. Харин сүүлийн зуршил болох Зуршил 7 нь шинэчлэлийн зуршил юм. Энэ нь бусад 6 зуршлаа тэжээж байдаг.

 

Бичсэн: 7zurshil | цаг: 08:17 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


удахгүй дурлах хэрхэн бүтэмжтэй сайхан дурлах гарын авлага гарч тэр бээст сээллэр болох цаг ойрхон байндаа
Бичсэн: g84 цаг: 06:21, 2009-12-23 | Холбоос | |


ene nomiig duudee avch ugnoo.
Бичсэн: Зочин цаг: 04:53, 2009-12-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant